БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

http://orkhon.bulgan.khural.mn/ http://orkhon.bulgan.khural.mn/

Фото мэдээ


нийт 17

СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН БАЙГУУЛСАН "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ 2026" УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛӨЛИЙН АРГА ХЭМЖЭЭ

2026-05-21 33
БУЛГАН АЙМГИЙН ГХУСАЗСЗ-ИЙН ДАРГЫН БАТАЛСАН УДИРДАМЖИЙН ДАГУУ ОРХОН СУМЫН ГХУСАЗСЗ-ИЙН СУРГУУЛИЙН ӨМНӨХ НАСНЫ БОЛОВСРОЛЫН БАЙГУУЛЛАГУУДЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ "ЗАМЫН ХӨДӨЛГӨӨН ЦАГААН ТОЛГОЙ" УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ "БУЛГАН ХАН БҮС"-ИЙН ЦЭЦЭРЛЭГҮҮДИЙН ТЭМЦЭЭНИЙГ ОРХОН СУМАНД АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛЛАА. ҮҮНД: 🥇Орхон сумын "СҮЛД" баг 🥈Хишиг-Өндөр сумын "ДУУДЛАГА" баг 🥉Могод сумын "ЖАВХЛАНТ" баг тус тус байр эзэллээ. Амжилт үзүүлж ТЭРГҮҮН байрт шалгарсан Орхон сумын "СҮЛД" багийн бяцхан тамирчид нь Булган аймагт зохион байгуулагдах дараагийн шатны тэмцээнд оролцох болсон тул амжилт хүсье. ИТХ-ын ажлын алба ГХУСАЗСЗ

04 сарын 30н ЕБС-ийн суралцагчдын дунд Волейболын тэмцээн зохион байгуулагдлаа

2026-04-30 31
Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн ажлын хүрээнд Нээлттэй хаалга арга хэмжээнд ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулсан Волейболын тэмцээнд 6 баг оролцож амжилттай болж өндөрлөлөө.

Орхон сумын ГХУСАЗСЗ - с Нээлттэй хаалганы өдөрлөгийг хийв

2026-04-29 46
Орхон сумын ГХУСАЗСЗ-с Төрийн албан хаагч нар, ЗДТГ-тай хамтран Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж иргэдэд мэдээлэл хүргэн ажиллаа.

Булган аймгийн Орхон сумын түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалт хийв

2026-04-27 44
Булган аймгийн Орхон сумын түгээмэл тархацтай ашигт малтмалын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хяналт шалгалтыг зохион байгуулж Орхон сумын ГХУСАЗСЗ-ийн дарга, ИТХ-ын дарга Г. Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг "Дэвших Конкрете" ХХК-ний үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцан, хяналт шалгалтыг хийж ажиллалаа.

2026 ОНЫ 03 САРЫН 14 НД ОРХОН СУМЫН БҮХТ БАГИЙН БИНХ БОЛЛОО

2026-03-17 38
Хуралд ИТХ-ын ажлын алба болон холбогдох төрийн алба хаагч нар, цагдаагийн газар мэдээ мэдээлэл хийлээ. Бүхт багийн БИНХ-р Багийн даргын төлөвлөгөө, БИНХ-н төлөвлөгөө, тулгамдаж буй асуудлуудын талаар хэлэлцлээ.

Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. Дашнямын санаачилгаар1000$ үнэ бүхий тэргэнцэрийг сумынхаа шаардлагатай 3н иргэнд 2026 оны 03 сарын 11 нд хүлээлгэн өгөв.

2026-03-12 36
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г. Дашнямын санаачилгаар Австрали улсын Ротари Олон Улсын Клубын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас нэг бүр нь 1000$ үнэ бүхий тэргэнцэрийг сумынхаа шаардлагатай 3н иргэнд 2026 оны 03 сарын 11 нд хүлээлгэн өгөв.
khural.mn

2026 оны 03 сарын 18 нд болох Залуу бөхчүүдийн барилдааны тухай

2026-03-11 43
Монгол улсад "Зэвсэгт хүчин үүсэж хөгжсөн" -ний 105 жилийн ой, "Монгол цэрэг"-ийн өдөрт зориулсан Монгол улсын харцага Жамцын Бор - д хүндэтгэл үзүүлэх залуу бөхчүүдийн барилдаан болох тул Булган аймгийн 16 сум 1 тосгоноос хүрэлцэн ирж оролцохыг урьж байна. 2026 оны 03 сарын 18 нд 12 цагаас Орхон сумын спорт заланд болно. ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРЛЫН АЛБА ОРХОН СУМЫН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ОРХОН СУМЫН БӨХИЙН ХОЛБОО

2026 оны 02 сарын 28 нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Бид Булганчууд" сар шинийн нэгдсэн золголт "Таван аваргын нэрэмжит" улс аймгийн цолтой бөхийн барилдаан болов.

2026-02-28 39
2026 оны 02 сарын 28 нд Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан "Бид Булганчууд" сар шинийн нэгдсэн золголт “Таван аваргын нэрэмжит” улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан хүндэтгэлийн арга хэмжээнд Орхон сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга , Г. Дашням, ажлын алба болон Орхон сумын Засаг даргын тамгын газар ард иргэдийн төлөөлөлтэй хамтран оролцоод ирэв.

2026 оны 02 сарын 11 нд Аймгийн аваргууд Орхон сумаас тодорлоо.

2026-02-11 25
XVII ЖАРНЫ "СҮРЭЭР ДАРАГЧ ГАЛ МОРИН ЖИЛ"-ИЙН БОСГОН ДЭЭР АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХҮҮД ОРХОН СУМААС ТОДОРЛОО. /2026.02.11/ Монгол улсын хөдөлмөрийн ууган баатар хоньчин Зундуйн Очирын нэрэмжит шагналаар 📌Бүхт багийн малчин Чулуунбаатар овогтой Пүрэвсүрэн, гэргий Шижээ овогтой Болормаа Аймгийн аварга малчин өрхөөр 📌Арбулаг багийн малчин Д.Хишигбаяр гэргий Ц.Гантуяа 📌Бүхт багийн малчин Л.Баярсайхан гэргий Б.Оюунтүлхүүр 📌Бүхт багийн малчин С.Чимэд-Осор гэргий Н.Сарангэрэл 📌Бүхт багийн малчин Г.Даваасүрэн гэргий Б.Баярмаа 📌Мааньт багийн малчин Х.Золбаяр гэргий Б.Батчимэг нар тодорлоо. Мөн ТӨРИЙН ДЭЭД АЛТАН ГАДАС ОДОНГООР 📌Бүхт багийн иргэн Ц.Доржпагма 📌Халиун багийн иргэн Ч.Даваасүрэн нар шагнагдлаа.👏 👏Шагнал хүртсэн нийт малчин өрхүүддээ халуун баяр хүргэж, эрүүл энх, аз жаргалыг хүсэн ерөөе. Мал сүрэг нь өсөн үржиж, буян хишиг нь дэлгэрэх болтугай!

МЭНДЧИЛГЭЭ

2024-11-01 82

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 11134
8636 / 78%
1122 / 10%
387 / 3%
989 / 9%