Анхдагч алдартны өлгий Булган хангай нутгийн Монголын хамгийн урт эх мөрөн Орхон түшээ гүнээрээ нэрлэгдсэн Орхон сумынхаа зон олон та бүхэндээ мэндчилье.
Булган аймгийн Орхон сумын иргэн таны төлөөллийн байгуулга болох сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын албан ёсны цахим хуудсанд тавтай морилно уу.
Орхон сумын ИТХ түүний зөвлөл, төлөөлөгч нар 2024-2028 оны сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд иргэдийнхээ идэвх оролцоо, бүтээлч санаачилгыг дэмжин өрнүүлж, нутаг орныхоо хөгжлийн төлөө хичээл зүтгэл гарган эрчимтэй ажиллахыг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна.
Сумын ИТХ-ын зөвлөл, Төлөөлөгчид болон орон нутгийн иргэдэд энэхүү цахим хуудас нь мэдээ мэдээллийг нэг дороос түргэн шуурхай хүргэх нөхцөлийг бүрдүүлэн ажиллаж байна.
ithorkhon@gmail.com цахим хуудсыг хэрэглэгч, уншигч та бүхэндээ Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Хурлын зөвлөл Төлөөлөгчдийнхөө өмнөөс болон хувиасаа Аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Орхон нутаг минь мандан бадарч цэцэглэн хөгжих болтугай.
Уруул давсан үг бүхэн үнэн байж
Хүсэл бүхэн биелэх болтугай
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Г.Дашням