Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын цахим хуудсаар морилон саатаж байгаа Танд баярлалаа. Орчин цагийн техник, технологийн дэвшил, хүний нийгмийн хөгжлийн бүхий л шинэчлэлийг бий болгож, залуу үеийнхний амьдралын хэв маяг, зан төлөв, оюун санааны ололт амжилтын гайхамшиг болсон цахим ертөнцөөр дамжуулан өөрийн чин сэтгэлийн МЭНДЧИЛГЭЭГ та бүхэндээ хүргэж байгаадаа баяртай байна.
Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас үйл ажиллагаагаа ил тод байлгаж, нутгийн иргэд, та бүхэндээ мэдээ мэдээллээ тасралтгүй хүргэх зорилгоор Орхон сумын ИТХ-ын цахим хуудсыг ажиллуулж байна.
Монгол Улсад шинэ үндсэн хууль батлагдаж, нутгийн өөрөө удирдах байгууллагын шинэ тогтолцоо үүссэн цагаас хойш орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг сонгох сонгууль 8 дахь удаагаа явагдсанаар сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа тогтмолжиж, ажлын багагүй туршлага хуримтлуулан ажиллаж байна.
Сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь, иргэдийн нийтлэг эрх ашгийг дээдэлж, оролцоонд тулгуурлан, эдийн засаг, нийгмийн хөгжлийн бодлого, хөтөлбөр боловсруулан гаргахад иргэн таны үзэл бодол, санал санаачлага үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна.
Орхон нутаг минь он жилүүдийн урсгалд оюуны их хөгжил, эв нэгдэл, их бүтээн байгуулалт, эрс өөрчлөлт шинэчлэлтийг авчирч өөдлөн дэвжих болтугай.
БУЛГАН АЙМАГ ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН
ХУРЛЫН ДАРГА Ч.ОЮУНЧИМЭГ