БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

http://orkhon.bulgan.khural.mn/ http://orkhon.bulgan.khural.mn/

ОРХОН СУМЫН ИТХ-ЫН IX ДЭХ УДААГИЙН СОНГУУЛИЙН IX ХУРАЛДААН

2025-12-18

2025 оны 12 сарын 18-19 нд Орхон сумын ИТХ-ын IX дэх удаагийн сонгуулийн ээлжит IX хуралдаан 66.6 хувийн ирцтэй хуралдлаа. Энэ удаагийн хурлаар дараах асуудлыг хэлэлцлээ. Үүнд: 

1. Сумын ИТХ-ын 2025 оны ажлын тайлан

2. Сумын Засаг даргын "Орхоны сэргэлт" үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн хэрэгжилт

3. Сумын сонгуулийн хороог татан буулгах тухай

4. Тавиул мал болон шинээр шилжин ирж буй айл өрхийг сумын харъяалалд авах тухай

5. 2026 онд ойгоос бэлтгэх модны хуваарь батлах тухай

6. 2026 онд ан агнуурын бүс нутгийг тогтоох, ахуйн зориулалтаар агнах, ан амьтны хуваарь батлах тухай

7. Татварын 2025 оны төлөвлөгөө, төсвийн гүйцэтгэлийн тайлан, нэр төрлөөр, тасарсан орлого болон давсан  орлогын шалтгаан

8. 2025 оны төсвийн төсвийн гүйцэтгэл, 2026 оны төсвийн гүйцэтгэлийн тухай 

9. 2025 оны ГЗБТ-ний биелэлт, 2026 оны ГЗБТ-г батлах тухай

 

ИТХ-ын ажлын алба

ТА KHURAL.MN –Д ЯМАР ЧИГЛЭЛИЙН МЭДЭЭ ОРУУЛАХ ХЭРЭГТЭЙ ГЭЖ ҮЗЭЖ БАЙНА ВЭ?

санал өгсөн: 10049
8356 / 83%
1049 / 10%
307 / 3%
337 / 3%