Бүхт 3 дугаар багийн Иргэдийн Нийтийн хурал 2025 оны 03 дугаар сарын 21-ны өдөр хуралдлаа.
Хуралдаанаар:
- Багийн Засаг даргын 2025-2028 онд баримтлан ажиллах үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр батлах тухай
- Багийн Засаг даргын 2025 онд хийх ажлын төлөвлөгөө (жилээр нь) батлах тухай
- Баг хариуцсан хүний эмч, малын эмч, байгаль хамгаалагч нарын 2024 онд хийсэн ажлын тайлан болон 2025 онд хийх ажлын төлөвлөгөөг батлах тухай
- Багийн Засаг даргын дэргэдэх олон нийтийн байгууллагын үйл ажиллагааг сэргээх тухай
Бусад асуудал зэргийг хэлэлцэн баталлаа.
Мөн Орхон сумын Татварын улсын байцаагч, Газрын даамал нар иргэдэд мэдээлэл хүргэн ажиллалаа.