БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

http://orkhon.bulgan.khural.mn/ http://orkhon.bulgan.khural.mn/

ИТХ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ.

2024-03-29

2024 ОНЫ 03 ДУГААР САРЫН 29-НИЙ ӨДӨР ОРХОН СУМЫН ИТХ-ЫН НАЙМ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛИЙН ЭЭЛЖИТ 18 ДУГААР ХУРАЛДААН БОЛЖ ӨНДӨРЛӨЛӨӨ. НИЙТ 21 ТӨЛӨӨЛӨГЧДӨӨС 15 ТӨЛӨӨЛӨГЧ ХҮРЭЛЦЭН ИРЖ 71.4%-ИЙН ИРЦТЭЙ ХУРАЛДЛАА.
Тус хуралдаанаар дараахь асуудлуудыг хэлэлцэж баталсан байна. Үүнд:
1. Эрүүл мэндийн төвийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, “Эрүүл мэнд хөтөлбөр”-ийн хэрэгжилт, цаашид анхаарах асуудал
Илтгэгч нь: Эрүүл мэндийн төвийн дарга Т.Энхтуяа
2. Хоршоо хөгжүүлэх сангийн тов зарлах тухай
Илтгэгч нь: ЗДТГ-ын мэргэжилтэн Ө.Энхжаргал
3. Соёлын төвийн 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашид авах арга хэмжээ
Илтгэгч нь: Соёлын төвийн эрхлэгч Н.Отгонзаяа
4. Сумын Цагдаагийн албаны 2023 оны үйл ажиллагааны тайлан, цаашид анхаарах асуудал
Илтгэгч нь: Сумын цагдаагийн хэсгийн төлөөлөгч Э.Цэнд-Аюуш
5. Зурагт самбар байрлуулах байршлыг тогтоох тухай
Илтгэгч нь: ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Туул
6. Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тойргийн дугаар, нутаг дэвсгэр, тойрогт ногдох мандатын тоо тогтоох тухай
Илтгэгч нь: ИТХ-ын нарийн бичгийн дарга Д.Туул

Сумын хэмжээнд хог хаягдлын хураамжийн тарифийг дараах байдлаар тогтоовол та дэмжих үү? Иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу!!!

санал өгсөн: 12
3 / 25%
1 / 8%
2 / 17%
0 / 0%
1 / 8%
0 / 0%
2 / 17%
0 / 0%
0 / 0%
1 / 8%
2 / 17%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%