БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

БУЛГАН АЙМГИЙН ОРХОН СУМЫН ИРГЭДИЙН ТӨЛӨӨЛӨГЧДИЙН ХУРАЛ

http://orkhon.bulgan.khural.mn/ http://orkhon.bulgan.khural.mn/

Үндсэн хуулийн өдрийг тэмдэглэн өнгөрүүллээ.

2024-01-15

Монгол улсын Их хурлын тамгын газрын 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн ТГ-01/1447 тоот албан бичиг, Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын нарийн бичгийн дарга Б.Оюунболд, Аймгийн Тамгын газрын дарга Д.Алтаншагай нарын хамтран баталсан “Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх төлөвлөгөөний дагуу Ерөнхий боловсролын сургуулийн дунд ангийн сурагчдын дунд 2023 оны 12 дугаар сарын 12-нд “1911 оны үндэсний хувьсал” илтгэл, “Монгол хүний аз жаргал” эссэ бичлэг зэрэг уралдаануудыг зохион байгуулж, мэтгэлцээн илтгэлийн уралдаанд 9-р ангийн сурагч П.Анхзаяа тэргүүн байранд орж, мөнгөн шагнал 114000 мянган  төгрөг, өргөмжлөл,  2 дугаар байранд  А.Анхням мөнгөн шагнал 95000 мянган төгрөг, өргөмжлөл, 3 дугаар байранд  О.Алтантуяа  мөнгөн шагнал 76000 мянган төгрөг, өргөмжлөл,  ЭССЭ бичлэгийн уралдаанд тэргүүн байранд Н.Намуунцэцэг мөнгөн шагнал 95000 төгрөг мөнгөн шагнал, 2 дугаар байранд Б.Бат-Ундрал мөнгөн шагнал 57000 мянган төгрөг, өргөмжлөл, 3 дугаар байранд Ө.Шинэхүү мөнгөн шагнал 38000 мянган төгрөг, өргөмжлөлөө тус тус шагнагдсан.

2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр Иргэний танхимд Монгол Улсын Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан Улсын Их Хурлын даргын ивээл дор жил бүр уламжлал болгон хийдэг Шатар сонирхогчдынСумын аваргашалгаруулах анхан шатны тэмцээнийг Орхон сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын даргаар батлуулсан удирдамжийн дагуу зохион байгууллаа.Насанд хүрсэн шатар сонирхогчдыг оролцуулж, төрөлд тус бүр дээр 1,2,3-дугаар байрыг шалгаруулж, талархал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнаж урамшуулав.

Сумын хэмжээнд хог хаягдлын хураамжийн тарифийг дараах байдлаар тогтоовол та дэмжих үү? Иргэд та бүхэн идэвхитэй оролцоно уу!!!

санал өгсөн: 12
3 / 25%
1 / 8%
2 / 17%
0 / 0%
1 / 8%
0 / 0%
2 / 17%
0 / 0%
0 / 0%
1 / 8%
2 / 17%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%
0 / 0%