Орхон сум нь яруу алдарт 875 өрхийнхөө хөдөлмөр зүтгэлээр 2024 оны мал тооллогоор 40066 толгой адуу тоолуулж, малчин түмнээ алдаршуулан мөнхлөх "ДӨРВӨН ТҮМЭН АДУУ"-ны баярыг өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлсэн билээ.
Монгол малын буян заяа байнга арвижин дэлгэрч, малчин Та бүгдийн ахуй амьдрал мөнхөд дэвжин дээшилж байхын ерөөлийг өргөн дэвшүүлье.
ИТХ-ын ажлын алба























