Сумын ИТХ-ын Зөвлөл 2025 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 71,4 хувийн ирцтэйгээр хуралдлаа.
Зөвлөлийн хурлаар сумын ИТХ-ын ес дэх удаагийн сонгуулийн ээлжит VII xуралдааныг 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр танхимаар хуралдуулахаар товлолоо.
Ээлжит хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэнэ.
1. Бэлчээр газар тариалангийн талаар авч хэрэгжүүлж буй ажлын мэдээлэл
2. МАА-н болон төв суурийнгийн өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын талаарх мэдээлэл
3. Хоршоо хөгжүүлэх сангийн төсөл хүлээн авах тов зарлах тухай
4. Монгол Улсын иргэнд 2026 онд шинээр өмчлүүлэх газрын хэмжээ, байршил зориулалтыг хэлэлцэж санал уламжлах тухай
5. 2025 оны төсөвт тодотгол хийх тухай



