Булган аймгийн Орхон сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, Багийн иргэдийн Нийтийн Хурлын дарга нар, ИТХ-ын Зөвлөлийн гишүүд 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотын Сүхбаатар дүүрэгт сургалтад хамрагдан, туршлага судаллаа.
Уулзалтын үеэр дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт болон Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн хэрэгжилтийг хэрхэн ханган ажиллаж байгаа тухай санал солилцлоо.
ИТХ-ын ажлын алба















